Америкийн Tesla компанийн гуравдугаар улирлын орлого сул үзүүлэлттэй гарсан нь хувьцааных нь ханшид нөлөөлж, Илон Маск нэг өдрийн дотор 16.1 тэрбум ам.доллар алджээ.
Нийт 209.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө манай гаргийн хамгийн чинээлэг хүнд тооцогддог И.Маск нь Tesla компанийн хувьцааны 13 хувийг эзэмшдэг бөгөөд хөрөнгийнх нь ихэнх хувийг цахилгаан машин үйлдвэрлэгч компани нь бүрдүүлдэг. Гэтэл Tesla-гийн гуравдугаар улирлын орлого, борлуулалтын хэмжээ урьдчилсан таамаглалд хүрээгүйн улмаас хувьцааны ханш нь 9.3 хувиар унасан байна.
Лхагва гарагт орлогын тайланг танилцуулсны дараа И.Маск бодлогын хүү өндөр байгаа нь хэрэглэгчдийн итгэлд нөлөөлж байгааг дахин дурджээ. Өнгөрсөн улиралд Tesla-гийн борлуулалт энэ он гарсаар анх удаа буурч, 435 059 автомашин нийлүүлсэн бол автомашиныхаа үнийг удаа дараа бууруулсны дараа орлого нь сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд байгаагүй доод түвшинд хүрсэн байна. Гэсэн хэдий ч И.Маскийн хөрөнгө 2023 онд 70 тэрбум гаруй ам.доллароор өсөөд байгаагийн зэрэгцээ суурь үзүүлэлтүүд нь суларч байгааг үл харгалзан Tesla-гийн хувьцааны ханш өсөх хандлагатай байна. Tesla нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгчийн байр сууриа хадгалсаар байгаа билээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ