Хойд эцэгтээ зодуулж нас барсан хүүгийн ээж Л-ыг яллагдагчаар татах саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Хойд эцэгтээ зодуулж нас барсан хүүгийн ээж Л-ыг яллагдагчаар татах саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр гарсан.

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны гуравдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн “Э” нь “3 настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон” гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж прокурорт шилжүүлсэн.  Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй “Э”-ийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс есөн жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа талаар  өмнө нь мэдээлсэн.

Харин хүү ГССҮТ-т эмчлүүлж байгаад гаднын улс оронд эмчлүүлэхээр болж ард түмнээсээ хандив цуглуулж, Истанбул хотыг зорьж удаа дараа хагалгаанд орсон ч өчигдөр өвчнөө дийлэлгүй нас барсан юм. 

Хүүгийн ээж Ц.Л-д Зөрчлийн хэрэг нээн 300 мянган төгрөгөөр торгоод сулласан ч хүүгийн өмгөөлөгчийн зүгээс Прокурорын шийдвэрийг эсэргүүцэн, Ц.Л-ийг яллагдагчаар татах санал гаргасныг шүүх хүлээн авч, уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Ц.Л нь хүүд эмнэлгийн анхан шатны тусламж яаралтай үзүүлээгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүйгээр гэмт хэргийг нуун дарсан, Э гэгчийг оргон зайлахад тусласан зэрэг үйлдэлд холбогдоод бий билээ. 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

39 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

40 минутын өмнө