БНХАУ-ын иргэн Тан Шимин цөлжилтийн эсрэг хийж буй үйл хэрэгт талархан "НҮБ-ын цөлжилттэй тэмцэх шинэ санаачилга-500"-ын хүрээнд Хөдөлмөрийн баатар болжээ. Тодруулбал тэрбээр 1965 оноос хойш өнөөг хүртэл өөрийн нутгийн цөлд 40 см өндөртэй харгана болон бутлаг ургамлыг тарьж, тарьсан бутлаг ургамлаа сүрлээр нэг м2 тутамд хашаалж элсний нүүдлийг нь сааруулан ургуулж, цөлжилтийн эсрэг амжилттай үйл хэрэгжүүлж ирсэн байна. Мөн Тан Шимин Монгол Улсад энэхүү цөлжилт бууруулах туршлагыг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.
