Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан. Тухайлбал, Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг Урлагийн гавьяат жүжигчин цолоор шагнуулсан юм.
Тэгвэл тэрбээр тус цолны найраа өчигдөр /2023.10.22/ Налайх дүүрэгт байрлах Сайн Номуун хийдэд хийжээ. Түүний цолны найранд урлаг соёлын олны танилууд очиж баяр хүргэсэн байна.
Сайн Номун хийд нь Шадар сайд С.Амарсайханы ах С.Нэргүйнх юм.