Хэрлэн голын усанд суусан Зил-131 загварын тэвшин дээр байсан иргэдийг аварчээ

Хэрлэн голын усанд суусан Зил-131 загварын тэвшин дээр байсан иргэдийг аварчээ

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хорооны “Дивизийн гарам” гэдэг газарт ачааны автомашин голын усанд суусан гэсэн дуудлагыг 10.23-ны өдөр онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 10:50 цагт очиход ЗИЛ-131 загварын ачааны автомашин “Хэрлэн” голын усанд сууж иргэн Э/33 настай эрэгтэй, Багануур дүүргийн харьяат/, А/46 настай, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн харьяат/, А/28 настай, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат/ нар тус машины тэвш дээр гарсан байсныг 10 минут ажиллаж иргэдийг аварч тээврийн хэрэгслийг татан гаргасан.