СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, хоёр иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, хоёр иргэн амиа алджээ

Таван ханатай гэр шатаж, хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 37 дугаар хорооны Амины орон сууцны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 23-ны өдрийн 22:57 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:11 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т/41 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харьяат/, овог, нэр тодорхойгүй 1 иргэн, нийт 2 иргэн өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.