Малайзад өндөр цалинтай ажилд хамт ажиллая хэмээн охидыг хуурч бусдад худалдсан байж болзошгүй этгээдийг илрүүлэн ЦЕГ-аас шалгаж эхэлжээ

Малайзад өндөр цалинтай ажилд хамт ажиллая хэмээн охидыг хуурч бусдад худалдсан байж болзошгүй этгээдийг илрүүлэн ЦЕГ-аас шалгаж эхэлжээ

Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фейсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж, Малайз Улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй “Н” гэгчийг илрүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ. Тус хэрэгт холбогдсон Н гэх этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж эхэлжээ. Иймд иргэд та бүхнийг олон нийтийн сүлжээг хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.