Хуучин хувцас хийх байнгын цэгийг Булган аймагт ажиллуулж эхэлжээ

Хуучин хувцас хийх байнгын цэгийг Булган аймагт ажиллуулж эхэлжээ

Булган аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан "Хуучин хувцас хийх байнгын цэг"-ийг аравдугаар сарын 22 /2023.10.22/-ноос ажиллуулж эхэлсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Учир нь хүн төрөлхтөн жил бүр 80 тэрбум хувцас үйлдвэрлэдэг. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд жилд 2,5 тэрбум тонн хүрэх статистик байдаг байна. Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлж дэлхий нийтээрээ өөрт хэрэглэдэггүй хувцсаа хаяж, шатаахгүй бусдад хандивладаг жишиг тогтоод байгаа ажээ. Иймд Булган аймгийн иргэд хуучин хувцсаа хэн нэгэнд хандивлаж, бусдын төдийгүй эх дэлхийгээ хайрлахад хувь нэмрээ оруулж байгаа аж. Тэд 14 хоног тутам хайрцагт буй хувцсыг хэрэгцээт нэгэнд нь хүргэх ажээ.