Шинэчлэн батлагдсан Боловсролын тухай хуулийн 38 дугаар зүйл Боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт хэсгийн 38.5.6-д Төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС-ийн үдийн хоолны зардлыг төрөөс олгоно гэж заасан байдаг.
Тэгвэл улсын хэмжээнд 380 мянга гаруй бага, дунд ангийн сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бөгөөд нэг сурагчид өдөрт 1500 төгрөгийн үдийн цай өгдөг. Харин энэ хичээлийн жилээс эхлэн хувийн сургуульд сурдаг 25 мянга гаруй сурагчийг уг хөтөлбөрөөс хассан байна.