Улаан мах идэх нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэйг судалгаагаар тогтоожээ

Улаан мах идэх нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэйг судалгаагаар тогтоожээ

CNN агентлагийн мэдээлснээр, Харвардын эрдэмтдийн судалгаагаар улаан мах идэх нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэй болохыг тогтоосон байна.

Тодруулбал, долоо хоногт ердөө хоёр порц улаан мах идэх нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ. Учир нь улаан мах ихтэй ханасан өөх тос нь инсулины мэдрэг байдлыг бууруулж, инсулин үүсгэдэг нойр булчирхайн бета эсийн үйл ажиллагааг бууруулж цусан дахь глюкозыг зохицуулж чадахгүйд хүргэдэг байна. Мөн орчны нөлөө тамхины хэрэглээ  биеийн эсийг гэмтээдэг гэжээ. Энэхүү судалгаагаар улаан мах иддэг хүмүүсээс иддэггүй хүмүүс энэ өвчнөөр өвчлөх эрсдэл 62 хувиар бага байдгийг тогтоосон байна. Харин махыг самар эсвэл буурцагт ургамлаар солих нь чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг 30 хувиар бууруулдаг бол сүү сүүн бүтээгдэхүүнээр орлуулах нь 22 хувиар бууруулдаг гэж нийтэлжээ.