Х.Нямбаатар "Төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулдаг байх" хуулийн төсөл боловсруулжээ

Х.Нямбаатар "Төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулдаг байх" хуулийн төсөл боловсруулжээ

Хотын дарга Х.Нямбаатар иргэдийн газрыг хүчээр авч, эсэргүүцвэл өөрсдийнх нь байгуулсан зөвлөл шийдвэрлэдэг байх хуулийн төсөл боловсруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл"-тэй хамт өргөн мэдүүлэх Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулдаг байх" заалтыг тусгажээ. 

Тодруулбал, хуулийн 2/41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “41.3.Ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулна”, "Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж заасан байна.