Хан-Уул дүүрэг 8 дугаар хорооны “Богд хан” ууланд иргэн Г 10.19-ний өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 24-ний өдрийн 13:46 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, эрэлч нохой, Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч, ар гэрийнхэнтэй хамтран Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г/41 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт зогсоожээ.