Өнгөрсөн наймдугаар сард нийслэлээс үерийн бүс дэх барилга байгууламжуудыг нурааж, нүүлгэн шилжүүлж тус талбайд нь ногоон байгууламж байгуулах шийдвэр гаргасан.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ асуудлыг энэ долоо хоногт шийдэж, үерийн онцгой бүс дэх хоёр барилгыг нураах ажлыг эхлүүлнэ. Ингэхдээ өндөр барилга буулгах дотоодын компани шалгараагүй тул гадаадын тусгай эрх бүхий компаниар тус барилгуудыг нураана гэсэн юм.
Усны онцгой хамгаалалтын бүсийн 50 метр дотор гурван объект өртөж байгаа. Эдгээрийг хуулийн хүрээнд шууд буулгах зохицуулалттай. Тусгай бүсийн зайлшгүй нураах гурван барилга нь "Авлига хороолол" буюу "Aqua garden", S.Outlet, Шунхлай ШТС-ын барилга. Хууль зөрчсөн үйлдэл байхгүйг судалж, тогтоосон ч онцгой бүс гэдэг утгаар буулгахаар хотын өмнөх удирдлагууд шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр /2023.10.27/ үерийн онцгой бүс дэх хоёр байгууламжийг буюу "Шунхлай ШТС", "S Outlet"-ийн барилгыг нурааж эхэлжээ.