Маргааш Улаанбаатар хотод өдөртөө +12+14 хэмийн дулаан байх ба нийт нутгаар туулай жилийн намрын хамгийн сүүлийн нарлаг дулаан өдөр тохиож байгаа аж. Учир нь ирэх 7 хоногоос хүйтэрч эхлэх юм.
Тодруулбал, даваа гарагт тэнгэр бүүдгэр, төвийн нутаг, Улаанбаатар хот орчимд бага зэргийн цас орж болзошгүй. Харин лхагва гарагт баруун болон хангайн аймгуудын ихэнх нутаг, төвийн бүсийн Булган, Сэлэнгэ, Төвийн зарим сумд Улаанбаатар хот орчимд мөн Хэнтий, Дорнодын нутгаар ахиу цас орох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчимд ирэх сарын 02-ны өдөр хүйтний эрч нэмэгдэж өдөртөө 0-2 хэм, шөнөдөө -12-14 хэм хүрэхээр байна.