ХҮҮХДЭЭ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ: Амжилтад хүрэхийн тулд хүслээ тэвчиж сурах нь ЧУХАЛ

ХҮҮХДЭЭ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ: Амжилтад хүрэхийн тулд хүслээ тэвчиж сурах нь ЧУХАЛ

Стэнфордын их сургуулийн сэтгэл судлалын профессор Валтер Мишел 1970-аад оны эхэн үеэр тухайн үедээ 3-8 настай байсан хүүхдүүдийн дунд нэгэн сонирхолтой туршилт эхлүүлж, 30 жилийн хугацаанд туршилтад оролцсон хүүхдүүдийг судалсан байна.

-ХҮҮХДЭЭ ТУРШААД ҮЗЭЭРЭЙ-

Энэ нь хүүхдүүдийг нэг, нэгээр өрөөнд суулгаад тухайн үедээ хүүхэд бүрийн дуртай байсан маршмаллов /The marshmallow/ гэдэг чихрээс нэг ширхгийг хүүхдийн өмнө үлдээгээд “Чи намайг эргэж ирэхэд энэ чихрийг идээгүй байвал, би чамд дахиад нэг чихэр нэмж өгнө” гэж хэлээд зааварлагч өрөөг орхино. Ингээд өрөөнд хүүхдүүдийг ганц, ганцаар нь үлдээж, 15 минутын хугацаанд ажиглалт хийсэн байна. /Видео бичлэгт туршилтыг харуулж байна/

Энэ хугацаанд хүүхэд бүр янз бүрийн үйлдэл гаргаж байжээ. Тухайлбал, зарим нь чихрээ үнэрлэхээс эхлээд зарим нь бүр харахгүй байхыг хичээж байсан байна. Харин зарим хүүхдүүд хугацааны дунд үед чихрээ идэж орхисон бол зарим хүүхдүүд зааварлагч эмэгтэйг гарсны дараахан шууд л чихрээ үмхэж орхижээ.

ТЭД НАСАНД ХҮРЭЭД ЯМАР ХҮН БОЛСОН ВЭ?

Ингээд профессор Валтер Мишел олон жилийн дараа буюу туршилтад оролцсон хүүхдүүд насанд хүрээд ямар хүмүүс болж, хэрхэн амжилтад хүрч байгааг нь судалсан байна. Гэтэл тухайн үед чихрээ идэхгүй, тэвчиж чадсан хүүхдүүд том болоод маш их амжилт үзүүлсэн байна.

Тухайлбал, Macrosoft зэрэг дэлхийн томоохон компаниудыг удирдахаас эхлээд хувьцаа эзэмшигч ч болсон байжээ. Харин дэвчиж чадаагүй хүүхдүүдийн амьдрал тийм ч сайн байгаагүй байна. Тэдний дунд гэр бүл салалт, хар тамхинд донтох, гэмт хэрэгтэн болсон тохиолдол байжээ. 

-ХҮҮХДЭЭ БАГААС НЬ “ХҮСЛЭЭ” ТЭВЧИЖ СУРГАХ НЬ ЧУХАЛ-

Үүнээс эрдэмтэд хүүхдээ ажилтанд хүргэе, сайн хүн болгоё гэж хүн бүр хүсдэг, энэ бол маш чухал зүйлээс эхэлнэ. Энэ хүүхдээ багаас нь “Хүслээ тэвчиж сургах хэрэгтэй” гэсэн дүгнэлтийг хийжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД ДАРЖ уншаарай.