Х.Нямбаатар: Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замыг төлбөртэй болгож, нэг удаа зорчихдоо 27,500 төгрөг төлдөг болгоно

Х.Нямбаатар: Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замыг төлбөртэй болгож, нэг удаа зорчихдоо 27,500 төгрөг төлдөг болгоно

Хотын төвөөр нэг удаа зорчихдоо 27,500 төгрөг төлж, хуучин автомашин импортолбол 98 саяын татвар авдаг болох хуулийг Х.Нямбаатар боловсруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

ВИДЕО:

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр буюу Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсан 384 жилийн ойн баярын өдөр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулах үеэрээ дээрх асуултад хариулт өгсөн байна. Тэрбээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд түгжрэл үүсгэж буй гол замаар зорчвол нэмэлт төлбөр авна гэдгээ мэдэгдэв.

Ээхний ээлжинд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл авто замыг төлбөртэй бүс болгохоор төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байгаа гэдгээ албан ёсоор хэллээ. Хотын дарга Х.Нямбаатарын боловсруулж, өргөн бариад буй “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль батлагдвал ирэх дээрх бүсэд нэг удаа нэвтрэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх буюу 27500 төгрөг төлж зорчдог болох юм.