ШУУРХАЙ: МИАТ ТӨХК-ийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцны хаалга хэсэгт аянга буусны улмаас нислэг хойшилжээ

2023-11-03 09:44

Аянгад цохиулж Туркийн нисэх буудалд саатаад буй МИАТ-ийн онгоц саяхан авсан “Хубилай хаан” нэртэй "Бойнг 787-9" загварын агаарын хөлөг ажээ

Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байсан OM162 нислэгийн дугаартай МИАТ ТӨХК-ийн онгоц зорчигчдоо хүлээх авахаар Туркийн олон улсын нисэх онгоцны буудалд зогсож байх үед нь хаалга хэсэгт аянга буусны улмаас нислэгээ түр хойшлогдоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл аянгад цохиулаад буй онгоц нь энэ оны наймдугаар сарын 11 /2023.08.11/-ний өдөр үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн урт хугацааны түрээсийн гэрээгээр хүлээн авсан дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн "Бойнг 787-9" агаарын хөлөг юм байна. Түлшний хэмнэлттэй, холын зайг нэг цэнэглэлтээрээ туулах чадвартай нийт 292 зорчигчийн суудалтай уг хөлгийг “Хубилай хаан”-ы нэрээр нэрлэж МИАТ-ийн өнгө, эмблемээр будсан билээ. Мөн B787-9 онгоцны түрээс нь сард 770 мянган ам.доллар аж. Түүнчлэн энэхүү онгоцыг ашиглаж эхэлснээр Монгол Улсаас эхний ээлжид уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн. Харин ирэх оны хоёрдугаар улирлаас АНУ руу шууд нислэг үйлдэх гэж буй.

2023-11-03 09:30

ШУУРХАЙ: МИАТ ТӨХК-ийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцны хаалга хэсэгт аянга буусны улмаас нислэг хойшилжээ

Истанбул-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн онгоц зорчигчдоо хүлээх авахаар Туркийн Истанбул хотын Олон Улсын нисэх онгоцны буудал дээр зогсож байх үед хаалга хэсэгт нь аянга буусны улмаас нислэг хойшлогдоод байна.

Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн орон нутгийн цагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны оройн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 нислэгийн зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын хөлөгт техникийн үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул нислэгийн хуваарьт цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна гэж мэдэгджээ. Харин энэ талаар зорчигчдоос тодруулахад “онгоцондоо суухын өмнө МИАТ-ийн онгоцны хаалга хэсэгт аянга буусны улмаас нислэг хойшлогдоод байна. Онгоцны багийнхан яг одоо техникийн үзлэг хийж байна. Одоо Туркт энэ сарын 02-03 /2023.11.02-03/-ны шилжих шөнийн 04:00 цаг болж байна” гэлээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө