"МИАТ-ээс аянгад цохиулсан онгоцонд үзлэг хийж бүрэн бүтэн гэсэн дүгнэлт гарсан тул цагийн дараа хөөрнө" гэж мэдэгдлээ

"МИАТ-ээс аянгад цохиулсан онгоцонд үзлэг хийж бүрэн бүтэн гэсэн дүгнэлт гарсан тул цагийн дараа хөөрнө" гэж мэдэгдлээ

Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байсан OM162 нислэгийн дугаартай МИАТ ТӨХК-ийн онгоц зорчигчдоо хүлээх авахаар Туркийн олон улсын нисэх онгоцны буудалд зогсож байх үед нь хаалга хэсэгт аянга буусны улмаас нислэгээ түр хойшлогдоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар МИАТ ТӨХК-иас цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд  “2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн ОМ162 аяллын нислэг БНТУ-ын Истанбул олон улсын нисэх буудалд буулт хийж байхдаа аянгад цохиулсан тул аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлөгт зайлшгүй хийх ёстой техникийн үзлэг шалгалтыг хийж дууслаа.

Үзлэг, шалгалтаар ямар нэгэн үл тохирол гараагүй бөгөөд тус агаарын хөлөг нислэг үйлдэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна гэсэн дүгнэлтийг инженер техникийн ажилтнууд гаргасан байна.

Иймд Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 аяллын нислэг Истанбул олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 09:00 цагт хөөрч, Улаанбаатар хотод 22:05 цагт буухаар төлөвлөж байна. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлагын дагуу зайлшгүй хийх техникийн үзлэг, шалгалт хийж Та бүхний үнэт цаг, тав тухыг алдагдуулсандаа дахин хүлцэл өчье” гэлээ.