МАН ахмадуудын тэтгэврийг 100 мянгаар аргалж буй нь НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох иргэдийн хүсэлтээс эвтэйхэн бултаж, 600 тэрбумыг хэмнэх арга аж

МАН ахмадуудын тэтгэврийг 100 мянгаар аргалж буй нь НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох иргэдийн хүсэлтээс эвтэйхэн бултаж, 600 тэрбумыг хэмнэх арга аж

МАН 2024 оны УИХ-ын сонгуулиар ахмадуудын саналыг авахын тулд тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмж, "хахуулдана" гэдгээ мэдэгдлээ. Ахмадууд сонгуульд хамгийн идэвхтэй оролцож саналаа өгдөг хэсэг учраас тэднийг аргалах нь аргагүй юм. Манай улсад 492.339 хүн өндөр настны тэтгэвэр авч байна. Эдгээр ахмадын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхэд, 49.2 тэрбум шаардлагатай бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлнэ.

МАН ахмадуудыг 100 мянган төгрөгөөр аргалж буйн учир нь НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох иргэдийн хүсэлтээс эвтэйхэн бултах зальтай нь холбоотой аж.

Өнгөрсөн сард УИХ-ын дарга Г.Занданшатар d.parliament.mn сайтад иргэдийн өргөдөл санаачлах эрхийг нээж өгсөн. Ингээд эхний саналыг өөрөө гаргаж, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох эсэхээр санал авахад, 100 мянган иргэн дэмжиж гарын үсгээ зурсан билээ. Иргэдийн энэ саналыг нэгтгэж хууль санаачлах эсэхийг одоо холбогдох Төрийн байгуулалтын хороо нягталж буй.НӨАТ-ын буцаан олголтыг 5 болгож нэмэгдүүлэхэд нэмэлтээр 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Тэгэхээр МАН-ынхан 600 гаруй тэрбумыг тарааж байхаар 49 тэрбумыг зарлагадаад өнгөрөх нь ашигтай гэж үзэж буй бололтой.  Ингэхдээ сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог ахмадуудыг онилсон нь энэ аж.