Инфляц буурч, нэг оронтой тоонд шилжлээ

Инфляц буурч, нэг оронтой тоонд шилжлээ

Үндэсний статистикийн хорооноос 2023 оны аравдугаар сарын инфляцын түвшнийг өнөөдөр танилцууллаа. Тайлант хугацаанд инфляц өмнөх оны мөн үеэс есөн хувьтай гарч, нэг оронтой тоо руу шилжжээ. 2023 оны долдугаар сард инфляц 9.4 хувьтай гарч байсан. Үүнтэй харьцуулахад аравдугаарын сарын үзүүлэлт хамаагүй доогуур өсөлт болж байна. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын инфляцтай ойртов.

Хоёр оронтой тоон руу дэвшээд байсан инфляц ялимгүй бууж, Монголбанкны зорилтот түвшинтэй нийцэх болсон нь эдийн засагт нааштай мэдээ юм. 2022 оны зургадугаар сард 16.9 хувьд хүрээд байсан инфляц саарч, есөн хувь болж байгаа нь мөнгөний хатуу бодлогын үр нөлөө гэвэл илүү онох. Мөнгөний бодлогын хүү 13 хувьтай байгаа. 2024 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг нэг оронтой тоонд хадгалахыг төв банк эрмэлзэж буй. Инфляц нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлтийг илэрхийлэх бөгөөд төсөв, мөнгөний бодлогын үр нөлөөг тодорхойлох гол хэмжүүр юм.