“Юнител” компани хэрэглэгчийн эрхийг зөрчсөн талаар иргэн Н.Мэндбилэг мэдээлэл хийв

“Юнител” компани хэрэглэгчийн эрхийг зөрчсөн талаар иргэн Н.Мэндбилэг мэдээлэл хийв

Иргэн Н.Мэндбилэг үүрэн телефоны “Юнител” компани хэрэглэгчийн эрхийг зөрчсөн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Наймдугаар сарын 19-нд Ерөнхийлөгчийн тухай олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Тэгэхэд оруулсан мэдээлэл минь 3000 орчим шэйр, сая 500 гаруй хүнд хүрсэн. Гэтэл миний сошиал хаяг руу нэвтэрч, устгасан. Facebook платформ дээр өөрийн нэр дээрх Юнител сүлжээний дугаараар бүртгэл үүсгэсэн байсан. Миний дугаар надад байсаар байтал давхар ашиглаж Facebook бүртгэлтэй мэйлийг солиод хоёр хоногийн дараа устгачихсан. Хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгчийн тухай бичсэн нийтлэлийг минь устгасан.

Үүнийг би эхнэрийнхээ Facebook-с өөрийн акаунт руу орж харсан. Би есдүгээр сарын 15-ны өдөр энэ асуудлын шалтгааныг тодруулж өгнө үү гэж Юнител компанид хүсэлт гаргасан. Тэгэхэд биднээс ямар ч шалтгаалаагүй, та өөрөө ийм байдалд хүргэсэн байна гэх хариуг өгсөн. Хувь хүний үндсэн хуульд заасан эрх чөлөөнд халдаж байна. Мөн олон хүнд хүрсэн бусад мэдээлэл минь устсан. Олон нийтийн мэдэх эрх, үгээ хэлэх эрхийг минь зөрчиж байна. Энэ асуудлын хохирогч нь зөвхөн би биш маш олон хүн хохирч байгаа. Би хүний эрхийн комисст шаардлага хүргүүлнэ" гэв.

ҮЗЭХ: