Тавдугаар сарын нэгнийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулах хориотойг Хөдөлмөрийн яамнаас санууллаа

Тавдугаар сарын нэгнийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулах хориотойг Хөдөлмөрийн яамнаас санууллаа

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг.

Энэ хугацаанд хориглосон уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа газрын мэдээллийг 108 болон 102 дугаарт ирүүлэхийг Хөдөлмөрийн яамнаас уриаллаа. Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 онд тогтоол гаргаж, тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан тэмцээн зохион байгуулахыг хоригложээ. ГССҮТ-өөс мэдээлснээр 2022 оны эхний долоон сард 76 хүүхэд хурдны мориноос унаж бэртсэн бол 2023 оны эхний зургаан сарын байдлаар нийт 620 хүн мориноос унаж гэмтсэнээс 28 нь хурдны мориноос унасан байна.