Онцгой байдлын газрын алба хаагчид дуу, хөгжим, бүжгийн авьяасаараа өрсөлджээ

Онцгой байдлын газрын алба хаагчид дуу, хөгжим, бүжгийн авьяасаараа өрсөлджээ

Онцгой байдлын газрын алба хаагчдын урлагийн авьяасыг нээн илрүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, урлагаар дамжуулж алба сурталчлах зорилгоор Онцгой байдлын газраас “Урлагийн наадам”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. 

Энэ хүрээнд “Урлагийн наадам-2023”-д алба хаагчид мэндчилгээ, дуу, шүлэг, хөгжим, бүжиг, жүжигчилсэн тоглолт гэсэн долоон төрлөөр өрсөлдөж төрөл тус бүр дээр шилдгүүдээ шалгаруулсан байна.

Улмаар  тэргүүн байранд Түмэнцогт сум дахь 144-р салбар, эрэн хайх аврах салбарын 4-р бүлэг, дэд байранд Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах аврах 47-р анги шалгарчээ.