"Санал өгсөн иргэдийн 96 хувь нь "Урт цагаан"-ыг нураахыг дэмжсэн" гэж мэдээлжээ

"Санал өгсөн иргэдийн 96 хувь нь "Урт цагаан"-ыг нураахыг дэмжсэн" гэж мэдээлжээ

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 3262 хүн саналаа өгснөөс 3122 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ. 

Иргэд www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  vote.ulaanbaatar.mn цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох аж.