ВИДЕО: Жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нарын санаачилсан "Хөх дөл" төсөл Баянхонгор аймгийн Галуут суманд амжилттай хэрэгжиж эхэллээ

ВИДЕО: Жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нарын санаачилсан "Хөх дөл" төсөл Баянхонгор аймгийн Галуут суманд амжилттай хэрэгжиж эхэллээ

УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, түүний эхнэр УДЭТ-ын жүжигчин Г.Номуун нар гурван хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Галуут суманд амьдрахаар өнгөрсөн зун очсон.

Тэд өвөг дээдсээс уламжлалтай нүүдэлчдийн өвөрмөц ахуй, биет бус соёлын өвийн илэрхийллүүдээс суралцах, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх "Хөх Дөл" төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тус төсөл дөрвөн бүлэг, 16 анги бүхий контент болж гарах юм. Тэгвэл Г.Алтангэрэл, Г.Номуун нар өнгөрсөн зургаадугаар сард Галуут суманд нүүж очсоноос хойш тус контентийнхоо зун, намрын зураг авалтаа амжилттай хийж дуусган, өвөл, хаврын зураг авалтаа эхлүүлжээ. Тэд “Хөх дөл” төслөөрөө байгаль, цаг уурын өөрчлөлт, уламжлалт ахуй соёлоосоо суралцах, үр хүүхдүүддээ үлгэрлэх, бусад залууст уриалахыг зорьж байгаа аж.

ҮЗЭХ: