Мазаалай баавгайг дэлхийд таниулах лого зохион бүтээх уралдааны хугацааг сунгажээ

Мазаалай баавгайг дэлхийд таниулах лого зохион бүтээх уралдааны хугацааг сунгажээ

Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, олон улсад таниулах ажлын хүрээнд 10 сая төгрөгийн шагналын сантай “Мазаалай” лого зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлаад буй. Тэгвэл мазаалай баавгайг дэлхийд таниулах лого зохион бүтээх уралдааны хугацааг сунгажээ. Тодруулбал, бүтээл хүлээн авах хугацааг 2023 оны 12 сарын 05-ний өдөр хүртэл сунгаж байгаа ба ирүүлсэн бүтээлээ сайжруулах, шинээр оролцох боломжтой аж.

Зарласан хугацаанд нийт 23 бүтээл ирснээс шаардлагад нийцэх цөөн бүтээл байгаагаас онцлох бүтээл хараахан тодроогүй тул уралдааны хугацааг сунгах шийдвэрийг ажлын хэсгээс гаргасан байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Мазаалай баавгайн онцлогийг тусгасан
  • Монгол Улсаа олон Улсад таниулах бэлгэдэл байх
  • Товч, ойлгомжтой зураг хэлбэрээр байх
  • Компьютер, программ ашиглан өнгө дүрсээ гаргасан байх
  • Бэлэн бүтээл ашиглах, хуулбарласан байхыг хориглоно.
  • Шалгарсан бүтээлийг Монгол Улс, Мазаалай баавгайг олон Улсад таниулах хүрээнд бүх хэлбэрээр ашиглах тул оюуны өмчийн эрхийг шилжүүлнэ.