“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн уурхайгаас ачсан нүүрсний хэмжээ 24 сая тонн хүрчээ

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн уурхайгаас ачсан нүүрсний хэмжээ 24 сая тонн хүрчээ

2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн уухайгаас ачсан нүүрсний хэмжээ 24 сая тоннд хүрчээ. 2023 оны төгсгөлд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлэн уулын ажлын төлөвлөгөө боловсруулж, борлуулалтыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 57 биржийн цахим арилжаа зохион байгуулж, 955.1 сая долларын үнэлгээтэй 7.7 сая тонн нүүрсийг хилийн үнээр борлуулаад байна. Үүнээс 3.9 сая тонн нүүрс нь хатуу коксжих чанартай нүүрс, 3.0 сая тонн нүүрс нь сул коксжих нүүрс, 0.79 сая тонн эрчим хүчний нүүрс байна. Нүүрсийг биржээр арилжсанаар 385.9 сая ам долларын нэмэлт орлого олоод байна.