"Соёл 2030" хэлэлцүүлэг болно

"Соёл 2030" хэлэлцүүлэг болно

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд соёлын салбарын оролцоо, гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийг бодитойгоор хэмжих, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, үр дүнг бодитойгоор үнэлэхэд хэрэглэгдэх шалгуур үзүүлэлтийг танилцуулах “Соёл 2030” хэлэлцүүлэг 2023 оны 11 дүгээр сарын 09 нд “Новотел” зочид буудлын хурлын танхимд болох аж.

Уг хэлэлцүүлгээр ЮНЕСКО – ийн “Culture 2030” - ын үзэл баримтлал, олон улсын туршлага, “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үндэсний үүрэг амлалт”, “Тогтвортой хөгжлийн зорилт болон Соёлын бодлогын уялдаа”, “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан үр дүнд суурилсан бодлогын төлөвлөлт, үнэлгээний зарчим” зэрэг сэдэв, агуулгын хүрээнд илтгэл танилцуулга хийгдэж хэлэлцүүлэг зохион байгуулах болно гэж Соёлын яам мэдээлэв.