18-64 насны 7000 иргэнээс бие бялдрын судалгаа авна

18-64 насны 7000 иргэнээс бие бялдрын судалгаа авна

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжил, хөдөлгөөний идэвхийг тодорхойлох судалгааг арваннэгдүгээр сарын 9-24-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.

21 аймаг, есөн дүүргийн 18-64 насны иргэдээс энэхүү судалгааг авна. Нийт 7000 хүнийг хамруулах бөгөөд асуулга, бие махбодын хэмжилт, бие бялдрын сорил гэсэн гурван хэсгээс бүрдэж буй юм.

Судалгааны үр дүнгээр иргэдийн дундах хөдөлгөөний мэдлэг, дасгал хөдөлгөөн хийх орчин, бие бялдрын ачаалал даах чадвар, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга замыг сайжруулах, нотолгоог бий болгох, бодлого шийдвэр гаргагч нарт зориулсан зөвлөмж, иргэдэд зориулсан дасгалын жишиг загварыг боловсруулах, зөвлөмж, гарын авлага боловсруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.