Ж.Сандагсүрэн: 300 тэрбумын автобус худалдаж авах захирамжинд би гарын үсэг зурсан. Энэ асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа

Ж.Сандагсүрэн: 300 тэрбумын автобус худалдаж авах захирамжинд би гарын үсэг зурсан. Энэ асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа

Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнг Ногоон автобусны хэргээр АТГ шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл энэ талаар Ж.Сандагсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ногоон автобусны асуудлаар АТГ-т шалгагдаж, мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын ажиллагаа нууц учир хамаагүй мэдээлэл өгөхгүй гэж гарын үсэг зурсан. Өнгөрсөн хугацаанд би 2000 гаруй захирамжтай танилцаж, гарын үсэг зурсан байна. Тухайлбал, 300 тэрбум төгрөгөөр автобус худалдаж авах захирамжинд 2022 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан. Харин хаана алдаа гарсныг хуулийн байгууллагынхан шалгаж тогтооно. Мөн 80 гаруй Ажлын хэсгийг ахалж ажилласан. Ингэхдээ бид шинэ автобус ирнэ гэх хүлээлттэй байсан. Шинжээч нарын комиссын шийдвэрээр автобус хуурамч эсэх нь эцсийн байдлаар шийдэгдэнэ” гэв. 

ВИДЕО: