Сүхбаатар дүүрэгт 4,4 тэрбум төгрөгөөр автомашины зогсоол байгуулж байна

Сүхбаатар дүүрэгт 4,4 тэрбум төгрөгөөр автомашины зогсоол байгуулж байна

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын санаачилсан хуулийн төсөлд хотын төвийг төлбөртэй бүс болгохоор төлөвлөж байгаа. Энэ хүрээнд хотын төвөөс наана 800 метрт авто зогсоол барихаар төлөвлөж байна. Тэгвэл эхний ээлжийн авто зогсоолын хучилтыг тавьж эхэлсэн ба 4,4 тэрбум төгрөг зарцуулагдах аж.

Тухайн авто зогсоол ашиглалтад орсноор хотын хойд бүсээс төв рүү орох иргэд тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол байрлуулан цааш явган, унадаг дугуй, нийтийн тээврээр зорчих боломжтой юм. Тодруулбал, нийт 10,000 мк2 талбайд 320 автомашины зогсоол байгуулах хучилтын ажлыг хийж эхэлсэн байна. Ирэх хавар үлдсэн гүйцэтгэлийн ажлыг хийж дуусгана. Тус зогсоол нь ногоон нуурын гудамжны хоёр талаар 1.2 км урттай гурван метр өргөнтэй явган хүний зам болон дугуйн замыг хийнэ. Мөн хяналтын камер, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн байна. Ил зогсоолыг байгуулахын тулд 4.4 тэрбум төгрөг зарцуулагдана гэж Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх албанаас мэдээлэв.




Өнөөдөр гахай өдөр

9 цагийн өмнө