СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө нийт найман хүн угаартжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн шөнө нийт найман хүн угаартжээ

Өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт нийт найман хүн угаартсан тухай дуудлага, мэдээлэл бзртгэгджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын гудамж орчимд өчигдөр /2023.11.08/ нэг гэр бүлийн гурван хүн буюу нэг настай хүүхэд, 57-58 насны өвөө, эмээтэйгээ угаартсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн гудамж орчимд нэг гэр бүлийн 58-60 насны 2 хүн , тус дүүргийн Хангайн гудамж орчимд 55 настай нэг хүн, тус дүүргийн Рашааны гудамж орчимд нэг гэр бүлийн 43-44 насны хоёр хүн иргэд угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээлэл бүрд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ажиллаж эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор үнс, шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг явуулжээ.