Ардын жүжигчин Э.Амартүвшин олон улсын “Дуурийн шилдэг баритон” шагнал хүртжээ

Ардын жүжигчин Э.Амартүвшин олон улсын “Дуурийн шилдэг баритон” шагнал хүртжээ

Ардын жүжигчин Э.Амартүвшин олон улсын дуурийн найм дахь удаагийн шагнал болох “Дуурийн шилдэг баритон” шагналын эзнээр хоёр дахь удаагаа тодорчээ.

Тэрбээр энэ шагналыг анх 2020 онд хүртэж байсан бөгөөд тус наадамд дэлхийн дуурийн урлагийн шилдгийн шилдэг 15 дуучнаас хоолой тус бүрээс гурвыг нь шалгаруулж, сүүлчийн шатанд дэвшүүлсэн юм.  Улмаар Монголын  дуурийн нэрт дуучин Э.Амартүвшин шалгарчээ.