Эхнэрээ хэрцгийгээр зодож, гурван жилийн хорих ял авсан Д.Сүндийг тэнсэнгээр суллахаар болжээ

Эхнэрээ хэрцгийгээр зодож, гурван жилийн хорих ял авсан Д.Сүндийг тэнсэнгээр суллахаар болжээ

"Неткапитал” банк бус санхүүгийн байгууллагын ТУЗ-ийн дарга Д.Сүндий Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангид "англи хэлний багш" хийж, гурван жилийн ялаа эдэлж байгаа. Мөн ирэх аравдугаар сард магадлангаар суллагдаж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл түүнийг өнөөдөр /2023.11.09/ хугацаанаас нь өмнө тэнсэнгээр суллах шүүх хурал болж, шийдвэр гаргасан байна. Ингэснээр Д.Сүндийг ял эдэлж дуусахаас 11 сар, найм хоногийн өмнө суллахаар болжээ.

Хэргийг сануулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдож, улмаар шүүхээс түүнд гурван жилийн хорих ял шийтгэгдсэн юм.