Д.Сүндий хорих ангид "англи хэлний багш" хийж, 3 жилийн ялаа эдэлж байгаа ажээ

Д.Сүндий хорих ангид "англи хэлний багш" хийж, 3 жилийн ялаа эдэлж байгаа ажээ

“Неткапитал” банк бус санхүүгийн байгууллагын ТУЗ-ийн дарга Д.Сүндийд холбогдох хэргийг гурван шатны шүүх хэлэлцээд түүний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оноосон. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  

Тэгвэл Д.Сүндий нь өдгөө Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сүндий нь тус хорих ангид "англи хэлний багш" хийдэг байна.

Учир нь хорих ангид хүнд хөдөлмөрийн улмаас эрүүл мэнд, амь нас нь хохирч болзошгүй гэх хүмүүсийг хорих ангийн худаг, номын санд ажиллуулж, багшлуулдаг гэх мэдээлэл бий. Иймд энэ дагуу түүнийг ял эдлүүлж байгаа бололтой. 

Хэргийг сануулбал, Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд мөрдөгч Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт хээл хахууль өгч, хэргийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдож, улмаар шүүхээс түүнд гурван жилийн хорих ял шийтгэгдсэн юм.




Өнөөдөр морь өдөр

12 цагийн өмнө