П.Сайнзориг: Өчигдөр хэд хэдэн осол гарснаас болж түгжрэл үүссэн. Зохиомлоор үүсгэсэн гэх яриа гаргасанд харамсаж байна

П.Сайнзориг: Өчигдөр хэд хэдэн осол гарснаас болж түгжрэл үүссэн. Зохиомлоор үүсгэсэн гэх яриа гаргасанд харамсаж байна

Нийслэлд өчигдөр /2023.11.08/ авто замын ачаалал үүсэж, түгжрэл олон цагаар үргэлжилсэн нь иргэдийн бухимдуулсан. Мөн олон нийтийн сүлжээнд түгжрэл ихэссэн нь хотын төв рүү төлбөртэй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжүүлэхтэй холбоотойгоор зохиомлоор үүссгэсэн түгжрэл байж магадгүй гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөх П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр, Түгжрэлийг зохиомлоор үүсгэлээ гэх яриа гаргасан хүмүүсийн өмнөөс харамсаж, өрөвдөж байна. Түгжрэл нийслэлчүүдийн нийтлэг асуудал болчихоод байхад ийм үйлдэл гаргана гэж байхгүй  шүү дээ. Тээврийн цагдаагийн албанаас гаргасан мэдээллийг харсан бол өчигдөр нэлээд хэдэн осол гарсан. Үүнтэй холбоотой түгжрэлийн асуудал байна. Хүйтэнд цастай, халтиргаатай байсан учраас машины хөдөлгөөн саарсан. Түгжрэлийн асуудал хүнд байгаа. Түгжрэлийг шийдэх байдлыг өнгөц байдлаар шийдэхгүй. Ирэх жил дэд бүтцийг сайжруулах асуудлыг ирэх жилийн төсөв дээр хэлэлцэж байна. Гэрлэн дохиотой уулзварыг багасгана. Эдийн засгийн хөшүүрэг болсон зогсоолын асуудлыг шийдвэрлэе гэж байгаа. Ер нь бол мушгиж гуйвуулаад байгаагаас биш хууль батлагдсны дараа хэрэгжүүлэх гээд байгаа юм биш. Тодорхой нөхцөлүүдээ бүрдүүлсний дараа хэрэгжүүлэх юм.

  • Нэгдүгээрт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 5-10 минутын дотор хуваарийн дагуу явдаг байх. Үүнд зориулаад замуудыг эгнээг өргөтөх, автобусны зогсоолыг нэмэх.
  • Хоёрдугаарт, авто зогсоолуудаа нэмэх нөхцөлүүдээ бүрдүүлчихээд төлбөртэй бүсэд нэвтрэх ажлыг хэрэгжүүлнэ. Түүнээс биш юу юугүй иргэдээс мөнгө авах гээд байгаа юм биш. Авсан мөнгөө зам харилцаа, түгжрэлийн эсрэг арга хэмжээнд зарцуулна. Урт хугацаандаа гэр хорооллын асуудлыг цогцоор явуулах, анхан шатны үйлчилгээ нь гуран метр дотроо байдаг байхаар шийдэх юм" гэлээ.