Д.Амарсайхан шатар сонирхогчдын ДАШТ-д тэргүүллээ

Д.Амарсайхан шатар сонирхогчдын ДАШТ-д тэргүүллээ

Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оман улсын Мускат хотноо 11 дүгээр сарын 2-нд эхэлсэн.

Маргааш өндөрлөх тус тэмцээний U2000 ангилалд Д.Амарсайхан эхний 8 өргөөс 8 дараалан ялалт байгуулж сонирхогчдын Дэлхийн аварга боллоо. Ийнхүү Д.Амарсайхан сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болж байгаа юм. Тэрбээр 2019 оны тус тэмцээнд түрүүлж байв.. Энэхүү тэмцээнд манай улсаас нийт 19 тамирчин оролцож оюун ухаан, ур чадвараа сорьсон бөгөөд өнөөдөр сүүлийн өргүүд явж дуусах ба U 1700, U 2300 ангиллуудын аваргын төлөөх тоглолтуудыг манай улсын тамирчид хийнэ.