Оман Улсын Мускат хотод энэ сарын 1-11 –ний өдрүүдэд шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тус тэмцээнд манай улсын зургаан тамирчин өрсөлдөж дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
1700 хүртэлх эмэгтэй ангилалд:
Бат-Амгалангийн Анужин /Монгени/ алтан медаль.
Цогдэлгэрийн Анударь /Сүхбаатар аймаг/ мөнгөн медаль.
Балданжанцангийн Хүслэнзаяа /Ласкер клуб/ хүрэл медаль.
1700 хүртэлх эрэгтэй ангилалд:
Ганбатын Данзанжунай /Монгени/ алтан медаль.
2000 хүртэлх эрэгтэй ангилалд:
Даштогтохын Амарсайхан /Монгени/ алтан медаль.
2000 хүртэлх эмэгтэй ангилалд
Норовсамбуугийн Бадамханд алтан медаль тус тус хүртсэн байна.
Монголын шатарчид 1700 хүртэлх ангилалд эхний гурван байрыг эзлэхийн зэрэгцээ манай улсын дөрвөн тамирчин анх удаа нэг дор шатарчин сонирхогчдын дэлхийн аварга болж байгаа аж.