Хан-Уул дүүрэгт үерийн бүсэд баригдсан "Шунхлай ШТС-ыг буулгаж, газар чөлөөлж дууслаа" гэж мэдээлжээ

Хан-Уул дүүрэгт үерийн бүсэд баригдсан "Шунхлай ШТС-ыг буулгаж, газар чөлөөлж дууслаа" гэж мэдээлжээ

Өнгөрөгч зун Улаанбаатар хотын үерийн бүс дахь барилга байгууламжуудыг нурааж, нүүлгэн шилжүүлж тус талбайд нь ногоон байгууламж байгуулах шийдвэр гаргасан. Тухайлбал, ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн 1-р хороонд байрлах "S Outlet" 2 блок барилга, ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны (2блок барилга)-г албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байгаа.

Иймд Шунхлай ШТС, "S Outlet" 2 блок барилгыг буулгах ажил өнгөрөгч аравдугаар сард эхэлсэн. Тэгвэл ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС-ыг буулгах ажил бүрэн дуусаж, газрыг чөлөөлсөн байна. Энэ талаар НДЗТГ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Сугар, "Шунхлай ШТС-ыг буулгаж, газар чөлөөлж дууслаа" гэж мэдээлжээ.