"Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс авах ажлаа шуурхайлж байгаа ба Хятадын хөндлөнгийн оролцооноос эмээж байна" гэжээ

"Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс авах ажлаа шуурхайлж байгаа ба Хятадын хөндлөнгийн оролцооноос эмээж байна" гэжээ

Энэтхэгийн гангийн яам ложистикийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлэх, Төв Азийн улсаас коксжих нүүрс нийлүүлэх боломжит хөрөнгө оруулалтыг судлахаар ажиллаж байгаа тул Монгол Улсад ханджээ.

Тус яамны нарийн бичгийн дарга Нагендра Натх Синха хэлэхдээ, "Энэтхэг, Монголын засгийн газрын албан тушаалтнуудаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг уг асуудлыг судлахаар идэвхтэй ажиллаж байгаа" гэжээ. Мөн коксжих нүүрсний эх үүсвэрийг Монголоос гадна Орос, Индонез, Шинэ Зеландаас нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа аж. Түүнчлэн Энэтхэгт коксжих нүүрс экспортлохын тулд Монгол Улс ямар чадавхитай байгааг авч хэлэлцэж байгаа гэнэ. Монгол Улсын худалдааны ихэнх нь Хятад Орос хоёр улсын боомтоор дамждаг. Иймд коксжих нүүрсийг Монголоос авах шаардлагатай гэж үзвэл өөр зам хайж байгаа бөгөөд Хятадын хөндлөнгийн оролцоонд санаа зовниж байгаа аж. 

Эх сурвалж: Businessline