Нийт нутгийн 50 гаруй хувьд зудын эрсдэлтэй байна

Нийт нутгийн 50 гаруй хувьд зудын эрсдэлтэй байна

Энэ оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 50 гаруй хувьд их (9% нэн их, 45% их), 40-өөд хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 10 хувьд бага эрсдэлтэй гэж гарлаа.

Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутгаар зудын эрсдэл их байгаа бол зуншлага сайн байсан ч энэ намрын эхний цас ахиу орсны улмаас төвийн болон зүүн бүсийн нутгаар мөн эрсдэл ихтэй гарсан нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж байна.