Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн “Өвөлжин” гэдэг газарт иргэн Ж нь арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай мэдээллийг арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид орон нутгийн 16 иргэнтэй хамтран иргэн Ж/41 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 07:25 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 13:35 цагт гэрээс нь 10 км-т “Нарийн дэв” газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар 13:04 цагт ангиас гарсан тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийг замаас нь буцаасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.