Өнөөдөр Эрээний боомтоор 8898 иргэн нэвтэрсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болж байна

Өнөөдөр Эрээний боомтоор 8898 иргэн нэвтэрсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болж байна

Энэ сарын 11-ны өдөр /2023.11.13/ Эрээн хотын хилийн шалгах нэвтрүүлэх боомтоор 8898 хүн гарсан байна. Энэ нь 2023 оны хамгийн өндөр тоо болжээ. Хятадын Эрээн боомт, Монгол улсын Замын-Үүд боомт хоорондоо есөн километрийн зайтай. Эрээн боомт нь “Бүс ба Зам” хамтын бүтээн байгуулалт болон хойд зүгт нээлттэй байлгах чухал гарцын хувьд хурдны авто зам, төмөр зам, агаарын тээврийг нэгтгэсэн олон улсын гарц юм. Хятад, Монгол хоёр орны өргөн хэрэглээний худалдааны 70 гаруй хувь авто замаар Эрээн боомтоор дамжиж Монгол улс руу гардаг.

Эрээн хотын хилийн орц, гарцын шалган нэвтрүүлэх газар 2023 оны 11 сарын 11-ний байдлаар давхардсан тоогоор 1.23 сая зорчигч, 204 мянган тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлсэн байна.