“ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ” өглөөний уулзалт, ярилцлага боллоо

“ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ” өглөөний уулзалт, ярилцлага боллоо

“Прокурор-Сэтгүүлч” өглөөний уулзалт, ярилцлага  2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.

Энэ удаагийн уулзалтад УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа, Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Ц.Хашбаатар, Я.Мөнхзаяа нар болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн дарга, доктор М.Түмэннаст, Дотоод хэргийн их сургуулийн Гадаад хэлний институтийн захирал, доктор Б.Лхагварагчаа нар оролцож, гэмт хэргийн талаар мэдээ, мэдээлэл бэлтгэхэд сэтгүүлчийн анхаарах асуудлыг онцлон ярилцлаа.

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат дараалал, шинжилгээний төрлүүд, түүнд нөлөөлж болох хүчин зүйлс, гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг нийтэд түгээснээр үүсэж болох сөрөг үр дагавар зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, санал солилцсон юм. Мөн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээ, сурвалжилга хийх, нэвтрүүлэг бэлтгэх салбарын мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлагыг бэлтгэн, уулзалтад оролцсон сэтгүүлчдэд өглөө. 2019 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа “Прокурор-Сэтгүүлч” сургалтад давхардсан тоогоор 200 орчим сэтгүүлч оролцсон байна.