Гашуунсухайт-Ганц мод боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ

Гашуунсухайт-Ганц мод боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ

ӨМӨЗО-ны Баяннуур хотын Ганцмод боомтын зорчигч тээврийн гарц өнөөдөр /2023.11.13/-ны өдөр нээгдлээ. Цар тахал дэгдсэн 2020 оны 2 сарын 1-нээс хойш Ганцмод боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн  3.9 жил хаалттай байсан. Ганцмод боомт Монгол улсын Гашуунсухайт боомттой хиллэдэг. Хятадын талаас Улаанбаатар хүрэхэд хамгийн дөт авто замын боомт юм. Тус боомт эргэн нээгдсэнээр Өвөр Монголын боомтууд зорчигч, тээврээ хэвийн болгож байгааг харуулж байна.

Ганц мод боомтын удирдлагын зөвлөлийн орлогч дарга Хичээлт энэ талаар " Боомтын хөдөлгөөнийг нээхийн тулд бэлтгэл ажлыг их сайн хангасан. Зорчигчийн асрыг шинэчилж, тоног төхөөрөмжийг нэмж суурилуулсан. Бид үдээс өмнө хоёр автобус хүн гарна. Үдээс хойш мөн энэ тооны автобустай зорчигчийг гаргана" гэв.