БНСУ-ын “Ханжин Тээвэр” компани Азийн бүс нутаг дахь ложистикийн төвөө өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээснээ зарлалаа.
"Ханжин" компани нь БНХАУ-д таван охин компанитай бөгөөд Мьянмар, Вьетнам, Камбож, Индонези, Узбекистан зэрэг орнуудад салбартай. Улмаар Монгол Улс Ханжин компанийг өргөжүүлсэн Азийн 10 дахь орон болжээ. Түүнчлэн "Korean Air Lines Co", "Dongyoung Shipping" зэрэг компаниудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд дотоодын бизнесүүдэд ложистикийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Хэдийгээр Солонгосын компаниуд Монголд үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа ч дотоодын ложистик, дэд бүтэц хангалтгүй байгаа тул ийнхүү эхний ээлжинд оффистой болохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: Yonhab