ВИДЕО: “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдгүүдийг шалгарууллаа

ВИДЕО: “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдгүүдийг шалгарууллаа

"Чингис хаан” музейд “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд Буриад улс, Халимаг улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгурын уран бичээч багш, оюутан сурагчид бүтээлээ ирүүлжээ. Монгол Улс хэлний бодлогын хүрээнд төрийн албан ёсны монгол хэл үсэг бичгийн өв соёлоо хадгалан хамгаалах, хэрэглээний зүй зохист хэм хэмжээг тогтоох, өвлүүлэн уламжлуулахад анхаарч төрийн албаны болон сургалт судалгааны шат шатны байгууллагууд уг үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж ирсэн.

“Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн уралдаанд:

Тусгай байр: Зүүн хүрээ коллежийн багш А.Эрдэнэбилэг, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө Засах орны уран бүтээлч, МУБИС-ийн магистрант н.Самдан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны монгол уран бичлэгийн нийгэмлэгийн гишүүн н.Мэргэнбат

Гуравдугаар байр: Төгс баясгалант Буян дэлгэрүүлэгч хийдийн н.Буянхүү

Дэд байр: Хүүхдийн урлан бүтээх төвийн багш н.Анхбаяр

Тэргүүн байр: Голомт банкны график дизайнер н.Жангар

ЕБС-ийн багш нарын ангилал:

Тусгай байр: Оюуны чимэг сургалтын төвийн багш н.Амаржаргал, Томужин альтернатив сургуулийн багш н.Сайнжаргал

Гуравдугаар байр: Баянхонгор аймгийн тавдугаар сургуулийн багш н.Мөнхдалай

Дэд байр: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын англи хэлний багш н.Ууганжаргал

Тэргүүн байр: Хүүхдийн урлан бүтээх төвийн багш н.Дуламсүрэн.

Оюутны ангилал:

Тусгай байр: ШУТИС-ийн оюутан н.Дөлгөөн, н.Бадамхорол, н.Энхжин, н.Халиун нар, МУИС-ийн оюутан н.Энхжин

Гуравдугаар байр: МУИС-ийн оюутан н.Хүслэн-Эрдэнэ

Дэд байр: ШУТИС-ийн оюутан н.Хандсүрэн

Тэргүүн байр: МУИС-ийн оюутан н.Өнөрзаяа

Сурагчдын ангилал:

Тусгай байр: Нийслэлийн ЕБС-ийн Хөгжил цогцолбор сургуулийн сурагч н.Нандин-Эрдэнэ, 79 дүгээр сургуулийн сурагч н.Цэрэн-Очир

Гуравдугаар байр: 23 дугаар сургуулийн сурагч н.Баяр-Эрдэнэ

Дэд байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн сурагч н.Цэрэнням

Тэргүүн байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар сургуулийн сурагч н.Цолмон

8-10 дугаар ангийн сурагчдын ангилал:

Тусгай байр: Булган аймгийн ЕБС-ийн сурагч н.Ананд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн сурагч н.Эмүүжин

Гуравдугаар байр: Гурван тамир сургуулийн сурагч н.Сульдхүү

Дэд байр: Увс аймгийн Наранбулаг сумын ЕБС-ийн сурагч н.Заяа

Тэргүүн байр: Томужин альтернатив сургуулийн сурагч н.Цэнд-Аюуш шалгарлаа.

ҮЗЭХ:




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө