"Монгол бахархлын өдөр"-т зориулсан 128 бөхийн барилдаанд Улсын гарьд Ө.Бямба-Отгон их шөвгийн дөрөвт тунан үлдлээ

"Монгол бахархлын өдөр"-т зориулсан 128 бөхийн барилдаанд Улсын гарьд Ө.Бямба-Отгон их шөвгийн дөрөвт тунан үлдлээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр" өнөөдөр /2023.11.14/ тохиож байна. Тэгвэл эл өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байгаа юм.

Барилдаан тавын даваагаар үргэлжилж байгаа бөгөөд Үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн Улсын гарьд Ө.Бямба-Отгон, Улсын заан М.Лхагвагэрэл нар их шөвгийн дөрөвт тунан үлдээд байна.