Баруун аймгуудаар хүчтэй цасан шуурга шуурч, замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүллээ

Баруун аймгуудаар хүчтэй цасан шуурга шуурч, замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүллээ

Нийслэл хотод өнөө шөнө ахиу хэмжээтэй цас орж -14...-16 градус хононо. Маргааш өдөртөө цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, -4…-6 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
 
Өнөөдрийн байдлаар баруун аймгуудаар хүчтэй цасан шуурга шуурч замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдаж, цасан бүрхүүл тогтон, халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байна. Иймд зам, даваа, гүвээ хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, төөрч, осгож эрүүл мэнд амь насаараа хохирч болзошгүй тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.