СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурах тул хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурах тул хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна

Өнөө шөнө Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас замын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, "Баруун аймгийн нутгуудаар хүчтэй цасан шуурга шуурч тус чиглэлийн замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал, цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсэж байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Онцын шаардлагагүй бол холын тээвэрт явахгүй байхыг анхааруулж байна" гэв.